Тайвань дахь Ковид-19 цар тахлын цаг үеийн товчоон
By: taipei 2020/06/18


2019.12.31:           

 

  • БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос ирж буй зорчигчдыг шалгаж эхлэв.


 

2020.1-р сар:

 

  • Тайваний Халдварт өвчний хяналтын төвийг байгуулав.
  • Тайваньд Ковид-19 анхны халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдэв.
  • БНХАУ-ын иргэдийг Тайваний хилээр нэвтрэхийг хориглов.


 

2020.2-р сар:      

 

  • БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос 247 тайвань иргэдийг тусгай үүргийн онгоцоор авчрав.
  • Амны хаалтыг Засгийн газраас олон нийтэд түгээж эхлэв /Амны хаалтыг нээлттэй зах зээлд худалдаалахыг хориглов/.
  • Тайваньд Ковид-19 халдварын анхны нас баралт бүртгэгдэв. 
  • “Даймонд Фринцесс” хөлөг онгоцонд байсан 19 тайвань иргэнийг авчрав. 

     

2020.3-р сар:        

 

  • 14 хоног хойшлосны эцэст сургууль, цэцэрлэгүүд нээж эхлэв. 
  • БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос 2 дахь ээлжийн 361 тайвань иргэнийг авчрав.
  • Аялалын сэрэмжлүүлэг зарласан орнуудын жагсаалтанд Европ, Зүүн Азийн орнууд болон Канад, Австрали зэрэг улс багтав.
  • Ковид-19 халдвар авсан хүний тоо албан ёсоор 100-д хүрэв.
  • Хил гаалийн хяналтыг илүү чангатгаж эхлэв. Гадаадын иргэдийг Тайваньд нэвтрэхийг хориглов /дипломат болон гэрээ байгуулах бизнес эрхлэгчид хамаарахгүй/.
  • Дамжин өнгөрч буй зорчигчдыг Тайваньд нэвтрэхийг хориглов.
  • БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос 369 иргэнээ авчрав.
  • Ковид-19 халдварын тоо албан ёсоор 300-д хүрэв.


 

2020.4-р сар:    

 

  • Ерөнхийлөгч Цай Инвэн албан ёсоор Ковид-19-тай холбоотой мэдэгдэл хийж, дэлхий дахинд тусламж үзүүлэхээ зарлав.
  • Олон нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа иргэд амны хаалтыг ямар ч тохиолдолд зүүх зайлшгүй шаардлагатай болов.
  • Дотоодод хүмүүсийн хоорондын зайг баримтлах журам гарав.
  • Арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулах тэнхимүүдийн үйл ажиллагааг зогсоов.
  • Хүмүүсийн цугларалтыг хянах зорилгоор олон нийтийн үйлчилгээний газруудад зөвхөн 1 нэвтрэх гарцтай байхаар болгов.
  • “Тайвань тусалж чадна” тренд нийтлэгдэж эхлэв.
  • Цэргийн албанд Ковид-19 халдварын 3 тохиолдол бүртгэгдэв. Тэнгисийн цэргийн хөлөг онгоцны халдварын улмаас олон нийтэд сэрэмжлүүлэг зарлав.
  • АНЭУ-аас 60 тайвань иргэн ирэв.
  • Ковид-19 халдварын тоо албан ёсоор 400-д хүрэв.
  • Хубэй мужид гацсан 450 тайвань иргэн Шанхай хотоос ирэв.
  • Тайваний иргэд хилийн чанадад суугаа ойр дотны гэр бүлийн гишүүддээ амны хаалт хандивлах боломжтой онлайн платформыг нэвтрүүлэв.
  • Саудын Арабт улсад гацсан 11 тайвань иргэн Япон улсын тусгай үүргийн онгоцоор Токио хотоор дамжин Тайваньд ирэв.

 

2020.5-р сар:    

 

  • Тэнгисийн цэргийн хөлөг онгоц дахь халдварын тоо нэмэгдэж эхлэв.
  • COVID-19-ийн эрсдэл багатай улс орноос хоёр, гурван өдрийн аяллаар ирж буй бизнес эрхлэгчдийн хувьд 14 хоногийн тусгаарлалтанд орох хугацааг бууруулж 5 хоног, халдварын эрсдэл өндөртэй улс орнуудаас ирж байгаа бол 10 хоног болгох зэргээр цар тахлын үеийн зарим хязгаарлалтыг бууруулж эхлэв.
  • БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотоос 129 иргэнээ авчрав.
  • БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос Тайвань луу нэвтрэх хоригийг бууруулав. 
  • 5-р сарын 8-наас эхлэн ямар ч нислэгээр Тайвань луу нэвтэрч болохоор болов.
  • Тайваньд нас барсан хүний тоо албан ёсоор 7-д хүрэв.
  • Тайваний аялал жуулчлалын агентлагуудыг 6-р сарын 30-ыг хүртэл аялал зохион байгуулахыг хориглов.
  • Ерөнхийлөгч Цай Инвэн тангараг өргөх ёслолын үеэр халдварын эсрэг тэмцэхээ мэдэгдэв.
  • Халдварын эсрэг авч буй зарим арга хэмжээг бууруулж эхлэв. 56 хоногийн туршид халдварын тоо нэмэгдээгүй тохиолдолд амны хаалт экспортлох хориг, олон нийтэд тавьсан шаардлага зэргийг бууруулахаар болов.
  • Тайваньд байгаа ямар ч иргэн өөрөө зардлаа даан халдварын шинжилгээнд хамрагдаж болохоор болов.
  • “Ремдевисир” эм халдварын эсрэг эмчилгээнд албан ёсоор ашиглагдаж болохоор болов.
  • Амны хаалт зах зээлд нээлттэй худалдаалагдаж эхлэв.


 

2020.6-р сар:     

 

  • Ковид-19 нийт тохиолдол 445 болов.
  • Засгийн газраас хэрэглэгчдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор урамшууллын эрхийн бичгийг нэвтрүүлэхээ мэдэгдэв.
  • Тайвань цар тахлын эсрэг авсан арга хэмжээ, туршлага зэргийг дэлхий дахинд хуваалцах зорилгоор албан ёсны цахим хуудас нээв. 
  • Польшид гацсан 116 тайвань иргэнээ авчрав.
  • Галт тэргээр үйлчлүүлж буй зорчигчид амны хаалт зүүх шаардлагагүй боллоо.
  • Тайвань дахь томоохон салбар дэлгүүрийн сүлжээ компаниуд болох 7-ELEVEN,Hi-Life,FamilyMart,Watsons амны хаалт захиалгаар худалдаалж эхлэхээр болов.
  • Тайваний Халдварт өвчний хяналтын төв хэвлэлийн бага хурлыг 7 хоногт нэг удаа хийхээр болов.