2020 оны "Тайваний олон улсын Худалдааны Үзэсгэлэн" хойшлогдсон байна
By: taipei 2020/05/07



2020 оны эхний хагаст Тайваний гадаад худалдааг хөгжүүлэх зөвлөл буюу TАITRA-аас зохион байгуулагдахаар төлөвлөж байсан “Тайваний олон улсын худалдааны үзэсгэлэн”-ийн үйл ажиллагаанууд COVID-19 цар тахлын улмаас хойшлогдсон болохыг мэдэгдлээ. 
 
Энэхүү үзэсгэлэнг тасралтгүй дэмжиж, оролцож ирсэн олон улсын түншүүддээ зориулан TAITRA нэгдсэн онлайн цогц үйлчилгээг нэвтрүүлээд байна. Эдгээр онлайн үйлчилгээнд 2D/VR үзэсгэлэн (англи хэл дээр), Pre-Show (үзэсгэлэнгийн өмнөх үе), уулзалтууд (англи хэл дээр), шинэ бүтээгдэхүүн гаргалт (англи хэл дээр), олон улсын вэбинар (англи хэл дээр), дэлгэрэнгүй мэдээллийн онлайн цуврал (Хятад хэл дээр) багтсан байна.
 
TАITRA-ийн Нэгдсэн онлайн, цогц үйлчилгээний бүрэн хөтөлбөрийг албан ёсны вэбсайт https://www.taiwantradeshows.com.tw-аас үзэх боломжтой юм.