Тайвань 3 дах удаагаа 7 сая гаруй амны хаалтыг дэлхий даяар хандивлахаар боллоо
By: taipei 2020/04/17




5-р сарын 5-ны өдөр Тайваний Гадаад хэргийн яамнаас 7 сая гаруй амны хаалтыг шинэкоронавирусын цар тахалд ноцтойгоор өртсөн улсуудад хандивлахаар болсноо мэдэгдлээ. Үүнээс 2.28 саяыг АНУ-д, 1.3 саяыг Европын холбооны улсуудад, 1.09 саяыг Тайваньтай дипломат харилцаатай 15 улсад, 1.8 саяыг Ерөнхийлөгч Цай Инвэний дэвшүүлсэн Шинэ өмнөдийн бодлогод хамаарах 18 улс болон Австрали, Шинэ Зеландад, үлдсэн 600 мянгыг Африк тивийн болон Ойрхи дорнодын улс oрнуудад тус хандивлахаар болсон байна.
4 сарын эхээр хэрэгжүүлсэн эхний удаагийн 11 сая амны хаалтын тусламжийн хандивт АНУ, Европын холбооны 11 улс болон Тайваньтай дипломат харилцаатай 15 улс багтсан бол 2 дахь удаагийн 6 сая амны хаалтыг Хойд, Төв болон Зүүн Европын орнууд, Латин Америкийн улсууд, Шинэ өмнөдийн бодлогод хамаарах Индонези, Филиппин, Малайз, Сингапур, Мяньмар, Вьетнам, Энэтхэг зэрэг 7 улсад хандивласан байна. Тайвань өнөөдрийг хүртэл нийт 17 сая амны хаалтыг дэлхий даяар хандивлаад байгаа юм.
Мөн 5-р сарын 6-ний өдрийн байдлаар нийт 480 мянган Тайвань иргэд Засгийн Газраас нэвтрүүлсэн амны хаалт хандивлах онлайн функцыг ашиглан 4 сая амны хаалтыг гадаад улс орнуудад хандивлаад байна.