МОНГОЛ УЛСЫН COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
By: taipei 2020/04/06


Монгол Улсын COVID-19-тэй холбоотой мэдээллийн товчоон


Монгол улсад албан ёсоор 220 тохиолдол бүртгэгдснээс 175 өвчтөн бүрэн эмчлэгдэн тусгаарлалтаас гарсан байна.

2020 оны 2-р сарын сүүлээр Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хот болон орон нутгийн хоорондох хөдөлгөөнийг хязгаарлахын тулд Үндэсний цагаан сарын баярыг цуцалсан, мөн БНХАУ болон ОХУ-тай хиллэж буй хилийн боомтуудыг хаасан, олон улсын нислэгүүдийг цуцалсан зэрэг нь хүн ам цөөн улс орны хувьд халдварын тархалтыг хяналтанд байлгахад үр дүнтэй, цагаа олсон арга хэмжээ болсон.

Монгол Улс дахь хамгийн анхны халдвар авсан тохиолдлоор бүртгэгдсэн Франц улсын иргэн нь 3-р сарын 2-ний өдөр ОХУ-аар дамжин ирсэн бөгөөд зохих байгууллагууд түргэн шуурхай арга хэмжээ аван тухайн иргэнтэй ойрын харилцаанд орсон иргэдийг шалгаж эхэлсэн.

2-р сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХАУ-д айлчлал хийж, коронавирустай тэмцэхэд нь дэмжлэг болгон 30 мянган хонь хандивласан. Мөн Монгол Улсын 3 дахь хөрш АНУ-ын зүгээс манай улсад коронавирусын эсрэг тэмцэхэд 1.2 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг болгон өгөхөө амласан байна.

БНХАУ 840000 юаний үнэ бүхий хүмүүлэгийн тусламж үзүүллээ. Үүнд 5000 оношлуур, 500000 амны хаалт, хамгаалалтын хувцас болон бээлий гэх зэрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн багтаж байгаа юм.

Монголын аялал жуулчлалын нийгэмлэгийн судалгаагаар, 2020 онд Монгол Улс руу төлөвлөгдсөн, захиалагдсан нийт аяллын 70 хувь нь цуцлагдсан байна. 2018 оны байдлаар Монгол Улс нийт 577000 жуулчин хүлээж авсан ба 2020 онд үүнээс 24 хувиар өсөх төлөвтэй байсан аж. Коронавирусын халдварын улмаас үүсэж буй энэхүү байдал 2020 онд Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болж байна. Нийт 50-60 мянган хүн ажилладаг энэхүү салбар нь одоогийн байдлаар ажилчдынхаа тоог багасгах буюу цомхотголын асуудалтай нүүр тулаад байна.

3-р сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 6 сарын 24-нд болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах тухай уриалгыг гаргасан. Уриалгын гол санаа нь сонгуулийн ажилд зарцуулах төсвийг коронавирусын нөлөөллөөс үүсэж буй эдийн засгийн хямралыг давж гарахын тулд ашиглах зорилготой гэв. Ногоон намаас бусад намууд уг хүсэлтийг дэмжихгүй байгаа ба Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусын халдварын байдал одоогийн байдлаар сонгуулийг хойшлуулах хэмжээнд хүрээгүй хэмээн мэдэгдсэн. Хуулийн дагуу зөвхөн улс даяар онц байдал зарласан тохиолдолд УИХ-ын сонгуулийг хойшлуулах боломжтой юм байна.