ТАЙБЭЙН БАРИЛГЫН ҮЗЭСГЭЛЭН-2019
By: Admin 2020/02/07

“Тайбэйн барилгын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармаг 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Тайбэй хотын Нанган үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан ба Монголоос Евро-Азийн худалдаа, хамтийн ажиллагааны төвийн дарга М.Оюунчимэг тэргүүтэй 20 хүний бүрэлдэхүүнтэй бизнес төлөөлөл ирж оролцлоо. 

Тус арга хэмжээний үеэр Тайваний талаас Монгол-Тайваний барилгын салбарын танилцах уулзалтыг зохион байгуулж хоёр талын барилгын салбарын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон. Тайваний талаас барилгын ухаалаг технологид өндөр ач холбогдол өгч, энэ чиглэлийн шинэ технологийн хөгжлийг төрөөс дэмжиж ажилладаг. Тухайлбал 2019 оны байдлаар Тайваньд нийт 803000 ухаалаг барилга бүртгэгдсэн байдаг ба өнгөрсөн нэг жилийн хугацаанд 400 барилгад “Ухаалаг барилга” сертификат олгосон байна.  

“Тайбэйн барилгын үзэсгэлэн-2019”-д нийт 2300 павильонд барилгын салбарын үйл ажиллагаа эрхлэгч олон улсын аж ахуйн нэгжүүд оролцсон ба АНУ-аас гэхэд тус үзэсгэлэнд 12 дахь жилдээ оролцсон болно.  

“Тайбэйн барилгын үзэсгэлэн-2020” үзэсгэлэн яармаг 2020 оны 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.