Бичиг Баримтын Орчуулга, Хуулбар Баталгаажуулах



Нотариатч нь орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулгыг эх баримтыг нь үндэслэн гэрчилж болно.

Нотариатч нь баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг дараахь тохиолдолд гэрчлэхгүй.Үүнд:

- гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор орчуулагдаагүй, орчуулга зайлшгүй шаардлагатай, эсхүл тухайн хэлийг нотариатч мэдэхгүй;

- тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол.

Нотариатч шаардлагатай гэж үзсэн зарим баримт бичгийн хуулбарын 1 хувийг архивт хадгалахаар авч үлдэж болно.


Бичиг баримт орчуулах, хуулбар баталгаажуулахад бүрдүүлэх материал:

 

  1. Иргэн, хуулийн этгээд эсвэл тэднийг төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт;
  2. Нотариатаар гэрчлүүлэх баримт бичиг эсхүл орчуулга хийлгэх баримт бичгийн эх хувь;
  3. Үйлчилгээний хураамж 400 тайвань доллар.