Итгэмжлэл Олгох



Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэн тодорхой үйлдэл хийхийг эрхийг бусдад шилжүүлэх эрх танд үүснэ. Итгэмжлэл хийлгэхэд дараах материалыг бүрдүүлсэн байна:
 
  • Монгол Улсын гадаад паспорт /хүчинтэй/ эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хүчинтэй/ (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт);
  • 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхэд бол төрсний гэрчилгээ, 16-18 насны хүүхэд бол иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар;
  • Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Үйлчилгээний хураамж 400 тайвань доллар.
 
Нэмэлт шаардлага, тайлбар:

  • Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ;
  • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 3 хүртэлх жил байж болно;
  • Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна;
  • Төлөөлүүлэгч  өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна;
  • Таны итгэмжлэлийг ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэнэ;
  • Төлөөлөгч Гадаад харилцааны яамны Консулын газарт бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.
 
Жич: Бид таны итгэмжлэлийг баталгаажуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газарт илгээнэ. Тэндээс таны ТӨЛӨӨЛӨГЧ өөрийн иргэний цахим үнэмлэхтэйгээ очиж авах ба итгэмжлэлд гарын үсгээ зурснаар албан ёсоор хүчинтэй болно. 
Нэмэлт мэдээлэл: Итгэмжлэлийг Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар хүлээн авсан эсэхийг www.consul.mn вэбсайт, dep10.notary@mfa.gov.mn цахим хаягаар эсхүл ГХЯ-ны шуурхай утас болох (62) 262222 дугаараас тодруулах боломжтой.

Итгэмжлэлийг Даваа-Баасан гарагийн 09.00-11.30, 14.00-16.30 цагийн хооронд ГХЯ-ны Консулын газраас авна.