Гэрлэлт Бүртгүүлэх

Тус Төлөөлөгчийн газар нь Тайваньд оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:
 
1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг татан авч , үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх;

2. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар хосууд Төлөөлөгчийн газарт хандаж хамтарсан өргөдөл  гаргана.  (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн АНУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, гарын үсэг зурсан байна). Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийн маягтын дагуу англи хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана;

3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /ар, өвөр/ буюу түүнийг орлох баримт бичиг;
 
4. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэрлэлтээ  цуцлуулсан бол нотлох лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай.

Жич: Төлөөлөгчийн газарт гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай. Энэ үйл явц 2-3 сарын дотор баталгаажна.