Төрсний Гэрчилгээ Авах


Монгол Улсын харъяат иргэд болон холимог гэр бүлээс төрсөн хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлдэг журамтай. Үүнээс дээш хоногийн дотор бүртгүүлээгүй бол хугацаа хоцорсон бүртгэл гэж үзэх бөгөөд 1 жилээс дээш хугацаанд бүртгүүлээгүй бол төрсний бүртгэлгүй гэсэн лавлагаа авсны дараа бүртгэнэ.


Бүрдүүлэх материал:  

 
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд, гаргацтай бөглөх;

2. Төрсний гэрчилгээ авах дараах өргөдлүүдээс эцэг, эх тохирох маягтыг бөглөнө (Өргөдөлд эцэг, эх хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн Тайвань-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна) :
- Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг татах
- Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдлийн маягт татах
- Хүүхдийг эхээр нь овоглоход  гаргах өргөдлийн маягт татах
- Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эхийн өргөдлийн маягт татах
- Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эцгийн өргөдлийн маягт татах
 
3. Эцэг, эхийн иргэний хүчинтэй цахим үнэмлэхний хуулбар /ар, өвөр/ Гадаад паспорт, хуучин иргэний үнэмлэхээр үйлчлэх боломжгүй. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим иргэний үнэмлэхээ аваагүй иргэд ЕКГ-т биеэр ирж шинэчилсэн бүртгэлд хамрагдана уу;

4. Эцэг, эхийн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол энэ нь Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бүртгэлд ордоггүй тул тус Төлөөлөгчийн газарт гэрлэлтээ бүртгүүлж болно. Гэрлэлтийг бүртгэхэд хосууд заавал биеэр ирнэ);

5. Хүүхэд Тайвань-д төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар (Birth certificate).

 
Анхаарах:
Гэрлэлтээ бүртгүүлээгүй, эцгээр нь овоглож байгаа хүүхдийн төрсний бүртгэлээс гадна эцэг тогтоолтын бүртгэл хийгддэг тул эцэг тогтоолтын маягт давхар бичигдэнэ. Энэ маягтад мөн гарын үсэг зурна. Тус Төлөөлөгчийн газар эцэг, эхийн гарын үсэг зурсан маягтыг хүлээн авч баталгаажуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээснээр хүүхдийн төрсний бүртгэл Монгол Улсад баталгаажна.