МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ 3-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН 102-ДУГААР ТОГТООЛООР ГАРГАСАН ШИЙДВЭР
By: taipei 2020/03/22

1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2020 оны 4-р сарын 30-ыг өдрийг хүртэл сунгах;

2. Монгол Улсын бүх хилийн боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоох;

   Эдгээр хязгаарлалт нь дараах иргэдэд хамаарахгүй;

- Гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын ажилчнууд, тэдний гэр бүлийн гишүүд (улсын хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног тусгаарлагдана)
- Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэд, тэдний дундаас төрсөн хүүхэд (улсын хилээр нэвтэрсэн даруйд 14 хоног   тусгаарлагдана)
- Олон улсын болон улс хоорондын ачаа тээврийн жолооч, Монгол, Орос, БНХАУ-ын төмөр замын хөлөг ажилчин, зэрэг болно.